Товчхон
               

Рианна, A$AP Rocky нар хүүтэй болжээ

               
2022-05-20 0

Дуучин Рианна, A$AP Rocky нар ээж аав болж бяцхан хүүгээ өлгийдөн авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг 5-р сарын 13-нд Лос Анжелес хотод амаржсан байна. Тэд хүүгийнхээ нэр, царайг хараахан ил болгоогүй байна.

Рианна хамгийн сүүлд тавдугаар сарын 9-нд Лос Анжелес хотноо Эх үрсийн баярын өдрөөр Роккигийн хамт Жоржио Балдид оройн зоог барих үеэрээ олны дунд харагджээ. Барбадосын дуучин бүсгүй хөл хүнд байх хугацаандаа загварлаг хувцас өмсөж, бие давхар эмэгтэй донжийг нь тааруулж хувцалбал хичнээн гайхалтай харагдаж болдгийг олон нийтэд харуулсан юм.

Холбоотой мэдээ