
NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс Миами Хит багуудын гуравдугаар шатны хоёр дахь тоглолт болж 127:102 харьцаагаар Бостон хожив.
Өнөөдрийн тоглолтод Селтиксээс Жэйсэн Тэйтум 27 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол эхний тоглолтод оролцоогүй Маркус Смарт 24 оноо 12 дамжуулалт 9 самбар авч хожилд хувь нэмрээ оруулжээ.
Харин Хитээс Жимми Батлер 29 оноо авсан бол багийн бусад тоглогчид хангалтгүй тоглож, ялагдал хүлээлээ.
Ингэснээр Бостон-Миамигийн цуврал 1:1 харьцаатайгаар үргэлжилж байна.

0 cэтгэгдэлтэй