Товчхон
               

Согтуу жолооч айлын гэрийг дайрч, нэг иргэн амиа алджээ

               
2022-05-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа, гэрийг мөргөсөн осол гарчээ. Улмаар нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /05.19/-ийн 21:03 цагт Онцгой байдлын байгууллагад мэдээлсэн байна.

Хэргийг тодруулбал, Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын  автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон таван ханатай гэрийг мөргөжээ. Улмаар гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байна. Уг хэргийг тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.   

Холбоотой мэдээ