Товчхон
               

Канад, Италид сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ

               
2022-05-20 0

Их Британи, Испани, Португалд бүртгэгдээд байсан сармагчны цэцэг өвчин Канад, Итали улсуудад бас бүртгэгдсэн байна.

Канадын Нийгмийн Эрүүл мэндийн агентлаг пүрэв гарагт мэдээлэхдээ, тус улсын Квебек мужид сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол батлагдсан гэжээ.  Энэ нь тус улсын хувьд ховор тохиолдох уг вирус илэрч буй анхны тохиолдол болж байна.

Мөн Испанийн Канарын арлуулад амраад ирсэн Итали улсын нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн бөгөөд одоогоор Ром хот дахь халдварт өвчний эмнэлэгт тусгаарлаад байна хэмээн Италийн албаны эх сурвалж мэдээлэв.

Түүнчлэн Францын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлэхдээ, тус улсад уг өвчний анхны сэжигтэй тохиолдол илэрсэн гэжээ. Сармагчны цэцэг өвчний ихэнх тохиолдол нь Баруун болон Төв Африкт тохиолддог. Энэ өвчин нь салхин цэцэгтэй төстэй боловч шинж тэмдгүүд нь арай хөнгөн байдаг. Эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.   

Холбоотой мэдээ