Товчхон
               

ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг ӨӨРЧЛӨӨГҮЙ

               
2022-05-26 0
Зургийн эх сурвалж: MPA

Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн  2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-ний-өөс 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл 04  дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

-1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс

-4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс

-6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ