БНСУ “Novavax” вакцины хэрэглээг хүлээн зөвшөөрлөө

               
2022-01-13 0

Бүгд Найрамдах Солонгос Улс “Novavax” вакцины хэрэглээг хүлээн зөвшөөрлөө.

Үүний зэрэгцээ АНУ-ын “Pfizer” компанийн гаргасан “Paxlovid” коронавирусний эмний /ууж хэрэглэдэг/ эхний багцыг хүлээж авахаар бэлтгэж байгаагаа мэдээлсэн байна.  

БНСУ-ын “Novavax” вакциныг тус улсын “SK Biotech” компани үйлдвэрлэх бөгөөд ижил төрлийн уурагт суурилсан хоёр тун уг вакцинд Европын Холбооны Хяналт, зохицуулалтын байгууллага болон ДЭМБ-аас хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм.

“Novavax”-аас өмнө БНСУ “Astra Zeneca”, “Pfizer”, “Johnson & Johnson” зэрэг вакцинуудад зөвшөөрөл олгосон байна.

Холбоотой мэдээ