Товчхон
               

Баян-Өлгийн дулааны станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ

               
2022-05-26 0

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг “Эрчимбаян Өлгий” компанийн дулааны станц дулааны эрчим хүчээр хангадаг.

Тус компани цаашид дулааны станцаа өргөтгөж, давхар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Саяхан Бүгд Найрамдах Турк Улсын мэргэжилтнүүд ирж станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад буцжээ. Цаашид холбогдох судалгааны ажлуудыг хийх аж.

Одоогоор тус станц нүүрс түлж, зөвхөн дулаан үйлдвэрлэж байгаа. Цаашид үйл ажиллагааг нь өргөтгөснөөр уураар цахилгаан эрчим хүч давхар үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц болох юм. Энэ хүрээнд эхний ээлжид станцыг 1 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болгохоор төлөвлөн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ