Номхон далайн эргийн дагуу хүчтэй аадар бороо орно

               
2022-06-06 0

 Номхон далайн эргийн дагуух бүс нутгуудаар буюу Японы баруун өмнөд, хойд нутгаар мягмар гаргийн орой хүртэл хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, нам даралтын системийн нөлөөгөөр өмнөд Кюшү, Кинки, Токай бүс нутгийн дээгүүр борооны үүл хуралдаж байна. Даваа гаргийн өглөөний 05:00 цаг хүртэлх нэг цагийн хугацаанд Миэ мужийн Цү хотод 15 мм, мөн Киото хотод 12.5 мм хур тунадас унажээ.

Нам даралтын систем мягмар гаргийн орой хүртэл Японы баруун өмнөд эргээс зүүн нутаг руу шилжиж, зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж магадгүй байна. Мягмар гаргийн өглөө хүртэлх 24 цагийн хугацаанд Кантокошин, Токай бүсэд 120 хүртэлх мм, Тохокүд 100 мм, Кюшү, Амамид 80 мм хур тунадас орох төлөвтэй байна.

Үүнтэй  холбогдуулан цаг уурын мэргэжилтнүүд хөрсний гулгалт үүсэж, нам дор газар үерийн аюул нүүрлэх, гол үерлэж болзошгүй талаар анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ