Товчхон
               

Он гарснаас хойш 6 тонн үнэт металл худалдан авчээ

               
2022-06-08 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголбанк энэ оны тавдугаар сард 2,152 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14 хувиар багасжээ.

Төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 193.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 304.9 кг үнэт металл худалдан авсан байна. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Тавдугаар сард дээд үнэ 197,622, доод үнэ 185,576, дундаж үнэ 193,114 төгрөг байв.

Холбоотой мэдээ