Товчхон
               

Н.Түвшинбаярт шүүхээс 16 жилийн хорих ял оноолоо

               
2022-06-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 13:30 цагийн үед шийдвэрээ гаргахаар завсарласан.

Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” хэмээсэн юм. Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзлээ. Гэхдээ түүнд оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ