Товчхон
               

Ноолуур 80-95 мянган төгрөг байна

               
2022-05-24 0
Зургийн эх сурвалж: MPA

 “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур кг нь 85.000-95.000 төгрөгийн ханштай байна.

  • Баруун аймагт кг нь мөн 85.000-95.000 төгрөг,
  • Зүүн аймагт 80.000-90.000 төгрөг,
  • Төвийн бүсэд 85.000-90.000 төгрөг,
  • Говийн бүсийн аймгуудад 80.000-85.000 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн “Эмээлт” захад ямааны арьс үнэгүй, нэхий өлөн 3500 төгрөг, ноос 500 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир 8000 төгрөг, дэл кг нь 5000 төгрөгийн үнэтэй байна. Амьд малын ханш:

  • Ямаа 100.000-150.000 төгрөг,
  • Хонь 170.000-250.000 төгрөг,
  • Үхэр 1.5-2.5 сая төгрөг,
  • Адуу 1-1.4 сая төгрөг байна.

Нийслэлийн хүнсний “Хүчит шонхор” захад ямааны мах бөөний үнээр 7000-7700 төгрөг, жижиглэнгээр 9500-10.400 төгрөг, цул нь 10.700 төгрөг байна Хонины мах бөөний үнээр 9500-10.000 төгрөг, жижиглэнгээр 11.000-12.000 төгрөг, үхрийн мах 9000-12.000 төгрөг, жижиглэнгээр цул мах 13.000-14.500 төгрөг байна. Адууны мах бөөний үнээр 6000-7000 төгрөг, жижиглэнгээр 9000-10.000 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ