Франкфурт хотоор дамжих зорчигчдын мэдэх ёстой таван ЗӨВЛӨМЖ

               
2022-06-09 0
Зургийн эх сурвалж: MPA

ХБНГУ-д дотоодын аялагчдын хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой гарч болзошгүй дараах хүндрэлийг урьдчилан тооцож эрсдэлгүй аялахыг Франкфурт хотоор дамжих зорчигчдод МИАТ ТӨХК-аас уриаллаа.

-Герман улсад есөн еврогийн тасалбарын нөлөөгөөр галт тэрэг, нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэж саатал, хоцролт их гарч байна. Иймд зорчигч цааш дамжих нийтийн тээвэр болон нислэгийн цагаа хангалттай байхаар тооцох

-Галт тэрэг, нийтийн тээвэр болон нисэх буудалд хөдөлгөөн ачаалал ихтэй үед эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэх

-Фрапорт олон улсын нисэх буудлын ачаалал болон цар тахлын улмаас тус буудлын ажилтан албан хаагчид гэнэт дутагдах нөхцөл байдал удаа дараа гарч байгаа тул хяналтын зурвасаар нэвтрэх явц удааширч хүлээлт үүсгэж болзошгүйг тооцох

-Фрапорт олон улсын нисэх буудалд ачаа саатан тухайн нислэгээс хоцорч дараагийн нислэгээр хүргэгдэх тохиолдол их гарч буйг харгалзан нэн шаардлагатай эд зүйлсээ (өдөр тутам хэрэглэдэг эм, яаралтай бичиг баримт гэх мэт) гар тээшиндээ авч зорчих

-Аяллын даатгалд хамрагдаж эрүүл мэнд, эд материалын хохирлоос сэргийлэхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ