Товчхон
               

Он гарснаас хойш 5,387.3 мянган тонн нүүрс экспортолжээ

               
2022-05-30 0
Зургийн эх сурвалж: MPA

Манай улс энэ сарын 20-26-нд авто замаар 4119, төмөр замаар 349 чингэлэг, оны эхнээс нийт 5,387.3 мян.тн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 336, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнийхээс 586.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувийн нэмэгдсэн байна. Харин он гарснаас хойш манай улс 2,521.9 тн катодын зэс экспортолжээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мян.тн-ыг экспортолсныг УУХҮЯ мэдээлэв. Төв банк оны эхнээс тавдугаар сарын 26-ны байдлаар 5,691.9 кг алт худалдан авчээ. 

Холбоотой мэдээ