Чөлөөт бөхийн залуучуудын улсын аваргууд тодорлоо

               
2022-05-30 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн/V.28-29/ “U-20” ангилал буюу залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.28-29) “Аварга” сургуулийн спорт зааланд болж шилдгүүдээ шалгаруулав.

Энэ удаагийн ЗУАШТ-д хот, хөдөөгийн 28 байгууллагын 214 тамирчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг жингийн барилдаанд Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Сонгинохайрхан дүүргийн “МЖ” клубийн М.Мөнхгэрэл, Баянхонгорын Б.Хишигсүрэн, Дархан-Уул аймгийн Б.Ганцэцэг нар улсын хошой аварга болов. Тэмцээний сүүлийн өдөр 97 кг-д Э.Уугангэрэл – Г.Батзориг, 57 кг-д Б.Хулан – Б.Хишигсүрэн, 59 кг-д Б.Ганцэцэг – Б.Марал гэсэн алтан медалийн төлөөх тун өрсөлдөөнтэй сонирхолтой барилдаанууд болсон юм.

Эрэгтэйчүүдээс багийн дүнг спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 163 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 130 оноогоор удаалж, спортын мастер Б.Одсүрэн дасгалжуулагчтай “Аварга” сургууль 107 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа.

Эмэгтэйчүүдээс багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 149, Ё.Батдархан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 106, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 105 оноогоор эхний гурван байрыг эзлэв.

Эрэгтэйчүүдийн 79 кг:

1. Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн)

2. Баяржавхлан (Спортын төв сургууль)

3. Б.Идэрхангай (МУБИС)

3. М.Мөнхчулуун (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

86 кг:

1. Н.Батбилгүүн (Төв)

2. Э.Анхбаяр (Говь-Алтай)

3. Б.Энхманлай (Төгс)

3. А.Машбат (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

92 кг:

1. Ө.Саранцогт (Аварга)

2. Н.Амаржаргал (Хэнтий)

3. Б.Ган-Эрдэнэ (Төв)

3. Г.Мөнгөн-Эрдэнэ (Тэх-Мөнх)

97 кг:

1. Э.Уугангэрэл (Хэнтий)

2. Г.Батзориг (Аварга)

3. О.Тамир (Баянхонгор)

3. М.Өсөх-Ирээдүй (Говь-Алтай)

125 кг:

1. Ц.Мөнхбаяр (Булган, Бодиз интернэшнл)

2. Ё.Баянмөнх (Тэх-Мөнх)

3. Л.Алтаншагай (Орхон, Ирээдүйн одод)

3. Ш.Энхбаясгалан (Аварга)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

2. Э.Золжаргал (Төв)

3. Г.Оюундарь (Архангай)

3. Г.Соёлмаа (Алдар)

53 кг:

1. Э.Буман-Аюуш (Баянхонгор)

2. Б.Уянга (Налайх, Голомт)

3. Т.Рэнцэнмядаг (Алдар)

3. Б.Алимаа (Заан)

55 кг:

1. Б.Халиун (Баянхонгор)

2. О.Ариунзаяа (Алдар)

3. Т.Баяржаргал (Говь-Алтай)

3. О.Ууганцэцэг (Сэлэнгэ)

57 кг:

1. Б.Хишигсүрэн (Баянхонгор)

2. Б.Хулан (Баянхонгор)

3. Т.Цэнд-Аюуш (Алдар)

3. Г.Энхзул (Алдар)

59 кг:

1. Б.Ганцэцэг (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

2. Б.Марал (Женко)

3. Б.Анударь (Говь-Алтай)3. Э.Саруул (Алдар)

Холбоотой мэдээ