Товчхон
               

Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна

               
2022-05-31 0

Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр тохиож буй Дэлхийн тамхигүй өдрийг энэ жил “Тамхи бидний хүрээлэн буй орчинд аюул учруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна. 

Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна. 1.1 тэрбум тамхины хэрэглээтэй хүмүүс байгаа нь цар тахлын хэмжээнд байгааг харуулсан хэвээр байна. Дэлхийн 135 гаруй орноос 63 оронд 13-15 насны хүүхдүүдийн тамхины хэрэглээ нэмэгдэж хууль эрх зүйн орчин сул байгаа орнуудад чиглэсэн тамхины үйлдвэрийн аргууд өөрчлөгдөн зах зээлд өмнө ашиглаж байгаагүй шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр дэлхийн ахиц дэвшилд саад болж байна. 2019 онд дэлхий даяар 8.67 сая гаруй хүн нас барсны 6.53 сая нь эрэгтэй, 2.14 сая нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Холбоотой мэдээ