Товчхон
               

Шинээр халдварын 78 тохиолдол батлагдлаа

               
2022-05-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 78 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 23 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 925 227 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ