Нөхөн сэргээсэн 2000 га-д мод, ургамал тарьж байна

               
2022-06-02 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2020-2024 онд уул уурхайн салбарт нийт 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тавьсан. Энэ хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд ашигласан орд газраа нөхөн сэргээх шаардлагыг МХЕГ-аас тавин биелэлтийг хянаж байна. Алтны шороон ордууд үйл ажиллагаа дууссаны дараа ашигласан газраа шууд нөхөн сэргээх боломжтой бол нүүрс, хүдрийн орд багадаа 40-50 жил үйл ажиллагаа явуулдаг тул дүйцүүлэн нөхөн сэргээх аргаар мод, ургамал тарьж байна.

2018 онд улсын хэмжээнд техникийн нөхөн сэргээлтийг 918 мянган га-д, үүний 461 га-д биологийн нөхөн сэргээлтийг хийж байсан бол 2021 онд 2126 га-д техникийн нөхөн сэргээлт, 679 га-д биологий нөхөн сэргээлт хийжээ. Нийлбэр дүнгээр 2700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр тухайн жилийн 2000 га-д нөхөн сэргээлт хийх зорилтот хэмжээнд хүрч ажиллаж буйг УУХҮЯ, мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байна. Дээрх хэмжээгээр тооцоход нөхөн сэргээсэн 2000 га-д мод, ургамал тарьж байна. 


Нөхөн сэргээлтийг хэмжээг тоонд бус чанарт анхаарах шаардлага үүсээд байгаа аж. Мөн нөхөн сэргээлт хийсний дараагаар урт хугацааны мониторинг хийх ажлыг хэвшүүлэх, нөхөн сэргээлтээр тарьсан мод ургамлыг байгальд бие даан зохицон ургах бололцоог ханган бүрдүүлэх үүднээс арчилгаа тордлогоонд хяналт тавьж ажиллаж байна. 

Холбоотой мэдээ