Үндэсний шигшээ багийн бэлтгэл үргэлжилж байна

               
2022-06-02 0
Зургийн эх сурвалж: MPA

Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны Азийн цомын тэмцээний эрхийн төлөө эцсийн шатны B хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм..

Энэ сарын 8-14-нд болох уг тэмцээний өмнө Ичиро Оцука дасгалжуулагчаар удирдуулсан Монголын Үндэсний шигшээ баг МХБХ-ны талбайд өдөр бүр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ.

Монголын шигшээ багийн тоглолтын хуваарийг хөл бөмбөгийн спорт сонирхогч, дэмжигч та бүхэнд толилуулж байна.

06.08-нд Палестин – Монгол 17.00 цагаас

06.11-нд Монгол – Филиппин 12.30 минутаас

06.14-нд Йемен – Монгол 17.00 цагаас тус тус тоглоно.  

Холбоотой мэдээ