Товчхон
               

Монголын таеквондочид БНСУ-д өрсөлдөнө

               
2022-06-10 0

БНСУ-ын Мужу хотноо энэ сарын 10-12-нд явагдах Олимпын таеквондогийн “World Taekwondo Grand Prix Challenge-2022” тэмцээний эхний өдөр /6.10/ 68 кг-д Монголоос Э.Буяншагай, Д.Чинзориг, Ц.Баянбат нарын 3 тамирчин өрсөлдөнө.

Тус жинд нийт 19 тамирчин өрсөлдөж байгаа ба Э.Буяншагай болон Д.Чинзориг нар хоорондоо хүрэл медалийн төлөө таарах магадлалтай байна.

Манай таеквондочдын тулааны салхийг хаглаж 1 дүгээр дэвжээний эхний тулаанд Ази тивийн аваргын хүрэл медальт Д.Чинзориг Тайландын тамирчинтай, харин 2 дугаар дэвжээний эхний тулаанд Ц.Баянбат Тайванийн таеквондочтой тус тус тулалдах бол 1 дүгээр дэвжээний 4 дэх тулаанд Э.Буяншагай БНСУ-ын тамирчинтай тулалдана.

Ташрамд дуулгахад, Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг шинэ залуу тамирчдыг тодруулах үүднээс энэхүү Гран при челленж тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү “World Taekwondo Grand Prix Challenge-2022” тэмцээн шинэчлэгдсэн дүрмийн дагуу, олимпын жингийн ангиллаар зохион байгуулж байна. Монгол улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хо Инёон нарын удирдлага 58 кг жинд Т.Энхжин, Б.Соёл-Эрдэнэ, С.Ган-Эрдэнэ, Ё.Пүрэвдаш, 68 кг жинд Э.Буяншагай, Д.Чинзориг, Ц.Баянбат, 80 кг-д: А.Азбаяр нар тулалдана.

Тэмцээнд медаль хүртсэн тамирчид олимпын чансааны оноо авах бөгөөд жин тус бүрд алтан медаль 4000 ам.доллар, Манчестер 2022 Гран при тэмцээнд оролцох эрх, мөнгөн медаль 2000 ам.доллар, Манчестер 2022 Гран при тэмцээнд оролцох эрх, хүрэл медаль 1000 ам.долларын шагнал тус тус хүртэнэ. 

Холбоотой мэдээ