Товчхон
               

Монгол, Чехийн худалдааны эргэлт 12.7 сая ам.доллар байна

               
2022-06-09 0

Монгол, Чех улсын хоорондох худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 12.7 сая ам.долларт хүрчээ. Чех улс руу хийх Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд хоёр тал онцгой анхаарч ажиллах талаар БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ян Вытопил МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзах үеэр илэрхийлэв.

Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, барилга, дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, байгаль орчны салбарт Чех улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээг тэлэх талаар санал солилцлоо.

Мөн Чехийн бизнесийн төлөөллүүдийг энэ онд Монгол Улсад зохион байгуулах үзэсгэлэн яармагт оролцуулах, хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох В2В үйл ажиллагааг зохион байгуулахад хамтарч ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн Чех улсын Берн хотын үзэсгэлэн яармагт Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг оролцуулах талаар хэлэлцэв.

Холбоотой мэдээ