Товчхон
               

Голын ус үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна

               
2022-06-10 0
Зургийн эх сурвалж: MPA

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар,  Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгджээ.

Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см даван, Балж гол болон Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Харин маргааш Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчмоор усны түвшин 10 см  орчим нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ