
Зургийн эх сурвалж: MPA
Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу төрийн албан хаагч хувийн и-мейлээрээ иргэн, ААН-ээс мэдээлэл авах нь хориотой болсон. Тус хууль өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Харин сүүлийн үед төрийн албан хаагчид хувийн и-мейлээр харилцаа үүсгэж байгаа тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж. Иймд энэ талаарх гомдол мэдээллийг Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд өгөх боломжтой болжээ. Хэрэв ийм тохиолдолтой тааралдсан бол тус утсанд хандаарай гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн байна.

0 cэтгэгдэлтэй