Товчхон
               

Манай улс 36-73 хоногийн шатахууны нөөцтэй байна

               
2022-06-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын хэмжээнд энэ сарын 06-ны байдлаар 153,074 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 12,104 тн, АИ-92 автобензин 48,041 тн, АИ-95 автобензин 6,342 тн, ДТ 81,597 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 48, А-80 автобензиний 73, ДТ-ний 30 хоногийн, онгоцны түлш 69 хоногийн нөөцтэй байгаа юм.

Улаанбаатар хотод 74,827 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,015 тн, АИ-92 автобензин 27,418 тн, АИ-95 автобензин 4,017 тн, ДТ 35,517 тн байгаа. Энэ нь АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 55, ДТ-ний 32 хоногийн буюу хэвийн нөөцтэй гэдгийг УУХҮЯ мэдээлэв.

Шатахууны нөөц баруун бүсэд 14,704 тн, хангайн бүсэд 10,267 тн, төвийн бүсэд 36,612 тн, зүүн бүсэд 9,763 тн байгаа аж.

Манай улс он гарснаас хойш 744.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 17.3 мян.тн, АИ-92 автобензин 252.1 мян.тн, АИ-95/98 автобензин 12.8 мян.тн, ДТ 376.3 мян.тн, онгоцны түлш 22.0 мян.тн, бусад 63.8 мян.тн байна. 

Холбоотой мэдээ