
Зургийн эх сурвалж: MPA
Цахим орчинд энэ сарын 02-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайн саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа дөрвөн иргэний гэрэл зураг болон хүүхдийн гулсуур доор сууж бие зассан эмэгтэйн бичлэг цацагдсан.
Дээрх үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулав. Шалгалтаар энэ сарын 02-ны өдрийн өглөө 06:00 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 насны дөрвөн иргэн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан. Улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.
Иймд, иргэн Г-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн Д, А, В нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулжээ.
Эх сурвалж: ЦЕГ

0 cэтгэгдэлтэй