Товчхон
               

Архангайн Чулуут суманд цас оржээ

               
2022-06-10 0
Зургийн эх сурвалж: MPA

ЦУОШГ-аас мэдээлснээр, зургаадугаар сард агаарын температур Увс, Завханы нутаг, Хөвсгөлийн баруун хойд нутгаар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх прогноз гарчээ. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Дорнодын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас унах төлөв гарсан бол Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай зүүн хойд, Дундговийн хойд хэсэг зэрэг газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас унах төлөвтэй байна.

Зургаадугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орон төлөвтэй байна. 2021 оны зургаадугаар сард олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэн байсан бол энэ жил 1-2 градусаар дулаан байх төлөв гарчээ.

Холбоотой мэдээ