Товчхон
               

АНУ-д үйлдвэрт гал нээсний улмаас гурван хүн амиа алджээ

               
2022-06-10 0

АНУ-ын Мэриленд муж улсын Смитсбург хотын нэгэн үйлдвэрт зэвсэгт этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн шархаджээ.

Вашингтон хотоос хоёр цаг орчим зорчих зайд оршдог Смитсбургт гал нээсэн талаарх дуудлага орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдэд цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, хэргийн газарт ирэхэд нь гурван хүн газар дээрээ амиа алдаж, нэг хүн хүнд шархадсан байжээ.

Хэргийн газраас тээврийн хэрэгслээр зугтаасан сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж, улмаар өөр байршилд харилцан бие бие рүүгээ гал нээсний улмаас сэжигтэн болон цагдаагийн нэгэн ажилтан шархдаж, сэжигтнийг баривчилжээ.  

Өнгөрсөн сард Техас муж улсын бага сургуульд өөр нэгэн зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 21 хүн амиа алдсаны дунд 19 хүүхэд байсан юм. АНУ-ын Конгресс зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ