Товчхон
               

ДНБ нь 1 их наяд юаньд хүрсэн Хятадын хотуудын тоо 24 боллоо

               
2022-01-12 0

БНХАУ-ын Гуандун мужийн Дунгуан хотын ДНБ-ий хэмжээ 2021 онд 1 их наяд юанийг давж, ДНБ-ний хэмжээ нь 1 их наяд юанийг давсан Хятадын 24 дэх хот боллоо.

Харин нийслэл Бээжин хотын ДНБ-ний хэмжээ өнгөрсөн онд бусад хотуудын бодвол хамгийн өндөр буюу 4 их наяд юаньд хүрч, анхны 4 их наяд юаньд хүрсэн хот болсон байна.

Цаг хугацаагаар нь авч үзвэл 2006 онд Шанхай хот анх удаа ДНБ нь 1 их наяд юаньд хүрсэн хот болж байсан бол 2008 онд Бээжин хот, 2010 онд Гуанжоу хот, 2011 онд Тяньжин, Шэньжэн, Сужоу, Чунчин гэсэн дөрвөн хот, 2014 онд Ухань, Чөнду хотууд, 2015 онд Ханжоу хот, 2016 онд Наньжин, Чиндао хотууд, 2017 онд У Си, Чанша хотууд, 2018 онд Нинбо, Жөнжоу хотууд, 2019 онд Фошань хот, 2020 онд Фужоу, Чуаньжоу, Наньтун, Хөфэй, Сиань, Жинань хотууд, 2021 онд Дунгуан хот тус тус ДНБ-ний хэмжээгээр 1 их наяд юанийн босгыг давж байжээ.

Нэг их наяд юанийн босгыг давсан 24 хотыг газар нутгийн байрлалаар нь авч үзвэл Хятадын өмнөд нутгийн хотууд хол тасархай тэргүүлж байгаа буюу 18 нь өмнөд нутгийн, 6 нь хойд нутгийн хотууд байгаа юм.

Мужаар нь авч үзвэл Гуандун, Жянсу мужууд дөрвөн “их наяд ДНБ-тэй хот”-тойгоор тэргүүлж байна. Гуандун мужид Шэньжэн, Гуанжоу, Фошань, Дунгуан хотууд багтаж байна. Харин Жянсу мужийн хувьд 2020 онд дөрөв дэхь “их наяд ДНБ-тэй хот”-той болсон ба тус мужид Сужоу, Наньжин, У Си, Наньтун хотууд багтаж байна.   

Холбоотой мэдээ