Өмнөговь аймагт төөрсөн франц иргэнийг олжээ

               
2022-06-10 0

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т орших Жаргалант багийн Балгасын хийдийн туурь хэмээх газарт Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Е төөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ.

АНУ-ын Яаралтай тусламжийн зохицуулах төвөөс зургаадугаар сарын 10-ны өдрийн 05:20 цагт өгсөн уг дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Эрлийг эхлүүлснээс хойш нэг цагийн дараа буюу мөн өдрийн 07:36 цагт Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газраас 37 настай эрэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд биеийн байдал хэвийн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ