
Зургийн эх сурвалж: MPA
Булган аймагт энэ жил байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр зэрэг суманд 14 худаг гаргахаар төлөвлөөд байна.
Хүн амын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр шинээр гаргах худагт 185,0 сая төгрөг төсөвлөжээ. Өнгөрсөн онд инженерийн хийцтэй мөн тооны худаг гаргаж, 63,0 мянган толгой мал, 25,0 мянган га бэлчээр усжуулах ажил хийсэн байна.
Харин улсын хэмжээнд 655 худаг гаргасан нь 850,0 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой малын усан хангамжийг нэмэгдүүлсэн гэж ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх хэллээ.

0 cэтгэгдэлтэй