
Зургийн эх сурвалж: MPA
Дорнод аймгийн Политехникийн коллежийн энэ хаврын нийт төгсөгчдийн 32 хувьд нь ажлын байрны урилга ирүүлжээ. Энэ жил Политехникийн коллежийг 10 мэргэжлээр 104 оюутан төгсөж байна.
Тодруулбал, үйлдвэрлэлийн техникч, төлбөр тооцоо, цалин хөлсний нягтлан бодогч, үсчин, газрын тос олборлох давхаргын даралт тохируулах оператор, ажиллагааны техникч, хүнд машин механизмын техникч, малын бага эмч зэрэг мэргэжилтнүүд тус сургуулиас ажлын талбарт гарч байгаа юм.
Тус Политехникийн коллеж 1924 онд Мал эмнэлгийн сургууль нэртэйгээр байгуулагдаж байжээ. Энэ хугацаанд 16 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн байна.

0 cэтгэгдэлтэй