Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ

               
2022-06-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон. АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байв. Харин уг хуулийн хугацаа дуусч, шүүх дахин 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байдаг.

Уг хуулийн хугацаа дуусгавар болох дөхөж байгаатай холбогдуулан шүүхээс түүнийг батлан даалтад гаргажээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг. Түүнчлэн тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авчээ.

Холбоотой мэдээ