Товчхон
               

Х.Нямбаатар: Монгол наадам болдгоороо болно

               
2022-06-15 0
Зургийн эх сурвалж: MPA

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол наадам болдгоороо болно. Өнөөдөр 15.00 цагаас наадмын бэлтгэлийг хангах үүрэг бүхий бүх ажлын хэсэг хамтарч хуралдана. Аймаг, сумдын наадамд ч эрлийз морьдыг уралдуулан, хамаг бай шагналыг нь хамлаа хэмээн уяачид гомдол ирүүлдэг тул бид аймаг, сумын наадамд анхаарна. Улсын наадамд олон морь уралдуулдаг тул морь тус бүрийн эрлийзжүүлсэн хувь хэмжээг тогтоох боломжгүй юм.

Одоо хүчин төгөлдөр байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн асуудал тулгарсан. 2000-аад оны эхээр хурдан морьд зурхайдаа хүрэлгүй буцаж эргэдэг байв. Морь хөтөлж явсан хүмүүсийн алдаа нөлөөлдөг байв. Иймд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос төхөөрөмжтэй болгон, зурхайгаас морьдыг зэрэг гаргаснаар энэ асуудлыг шийдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах санал гарах боллоо. Аль морь нь эрлийз гэдгийг тухайн жилийн Хурдан морины хороо өөрсдөө шийддэг болсноор авлигын асуудал үүссэн. АТГ олон хүнийг шалгасан” гэв.

Холбоотой мэдээ