Товчхон
               

Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага нэмэгджээ

               
2022-06-15 0

Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 2020 онд 79, 2021 онд 60 бүртгэгдсэн бол энэ он гарснаас хойших 5 сарын хугацаанд 96 бүртгэгджээ.

Энэ нь 2020 оныхоос 21, 2021 оныхоос 60 хувиар өссөн үзүүлэлт болохыг нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Түүнчлэн энэ онд Горхи-Тэрэлж чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо 2020, 2021 оныхтой харьцуулахад дунджаар 76.5 хувиар нэмэгдсэн байна. Тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудад хүний биед халдах, хулгайлах, хүчиндэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэг зөрчлийн дуудлага өмнөх жилүүдийнхээс 50-100 хувиар нэмэгджээ.

Иймд иргэд, олон нийт амарч зугаалахдаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гол мөрний ай сав газар зорчихдоо ил задгай хог хаяхгүй байхыг тус газраас сануулж байна.

Холбоотой мэдээ