Дани, Канад улсууд удаан үргэлжилсэн газар нутгийн маргаанаа шийдвэрлэжээ

               
2022-06-15 0

Дани, Канад улсууд 1973 оноос хойш шийдэгдээгүй байсан Ханс арлын эзэмшлийн талаарх газар нутгийн маргааныг зохицуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай Данийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Ханс арлыг хуваах тухай гэрээг Оттава хотноо байгуулсан бөгөөд Дани, Канадын Гадаад хэргийн сайд нар, мөн Гренландын Ерөнхий сайд гарын үсэг зурсан байна. Ийнхүү Дани, Канад улс одоо хуурай газрын хилтэй болж байгаа юм. 

“Кеннедийн хоолойд орших Ханс арлыг Канадын нутаг дэвсгэр болох Нунавут муж, Данийн өөртөө засах нутаг Гренланд хуваан авна” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ. 

Нийт 1.3 хавтгай дөрвөлжин км талбай бүхий хүн оршин суудаггүй Ханс арлын эзэмшлийн талаарх маргаан 1973 онд Дани, Канад улсууд далайн хилийн асуудлыг хэлэлцэх үед эхэлсэн ч арлын статусыг шийдэж чадалгүй хойш тавьсан байна.

Холбоотой мэдээ