
Зургийн эх сурвалж: MPA
Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа нөхөн болон дахин сонгууль болох талаар мэдээлэл өглөө.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Жавхлант, Мандал, Орхонтуул, Сайхан, Хушаат, Хүдэр, Цагааннуур гэсэн 8 сумын 12 хэсгийн хороонд нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ний өдөр явагдах юм. Үүнээс Орхонтуул суманд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болох юм. Харин бусад сумдад сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль явагдах ажээ.

0 cэтгэгдэлтэй