Товчхон
               

Сүхбаатар аймаг: Сумдын баяр наадмын тов гарлаа

               
2022-06-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Сүхбаатар аймгийн сумдын баяр наадмын тов гарлаа.  Уулбаянгаас бусад сумдын наадмыг 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Харин Уулбаян сумын баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох аж. Учир нь тус сумаас өнгөрсөн онд шинээр төрөн гарсан Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтны цолны мялаалга наадам өмнө нь болохоор тов тогтсон байжээ.

Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд тэмдэглэх тухай саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Одоогоор санал хараахан батлагдаж ирээгүй байна.

Холбоотой мэдээ