Товчхон
               

Инфляцийн өсөлтийн 56.3 хувийг импортын барааны үнийн дүн эзэлж байна

               
2022-06-16 0

ҮСХ-ноос мэдээлснээр тавдугаар сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сарынхаас 1.4 хувиар өсжээ.

Тодруулбал, энэ оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 15.1 хувь,өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс 15.1 хувиар өсөхөд:

-хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь (мах, махан бүтээгдэхүүн 6.7 хувь, -согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.7 хувь),
-согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
-хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,
-орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7 хувь,
-эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь,
-тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 25.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляц 5 дугаар сард 15.1 нэгж гарсны 56.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 20.8 нэгж хувь, өмнөх сарынхаас 0.4 нэгж хувиар нэмэгджээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэл Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувь, өмнөх оны эцсийнхээс 8.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 16.2 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 11.0-17.8 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 5 дугаар сард Хөвсгөл аймагт 11 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 17.8 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.

Холбоотой мэдээ