Товчхон
               

Хүнсний ногооны тариалалт 1.2 мянган га-гаар нэмэгджээ

               
2022-06-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар 365.6 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс:

-Үр тариа 300.6 мянган га-д,
-Техникийн ургамал 45.2 мянган га-д,
-Төмс 9.1 мянган га-д,
-Хүнсний ногоо 5.3 мянган га-д,
-Таримал тэжээлийн ургамал 5.1 мянган га-д,
-Бусад ургамал 0.1 мянган га-д тус тус тариалжээ.

Тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (0.8 хувиар) мянган га-гаар буурчээ.

Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (0.8 хувиар) мянган га-гаар буурсан байна. Ургамлын төрлөөр тариалсан талбайг авч үзэхэд:

-Үр тариа 28.2 (8.6 хувиар) мянган га,
-Таримал тэжээлийн ургамал 2.6 (33.3 хувь) мянган га,
-Төмс 2.5 (21.3%) мянган га-гаар буурсан бол
-Техникийн ургамал 29.2 (2.8 дахин) мянган га,
-Хүнсний ногоо 1.2 (27.8 хувиар) мянган га-гаар тус тус нэмэгджээ.

Холбоотой мэдээ