Товчхон
               

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах хуулийг хэлэлцэж байна

               
2022-06-17 0

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Байнгын хороо хуралдаж байгаа тул УИХ-ын чуулган 17:00 цаг хүртэл завсарлалаа.

УИХ-ын чуулганы Баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.  Энэ үеэр бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ хийх арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулахаар, бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд бөхийн барилдах, сурын харваачийн харвах эрхийг энэ хуульд заасны дагуу хасах, 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох зэрэг заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Холбоотой мэдээ