Халдварын 85 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас баржээ

               
2022-06-17 0

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 шинэ тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ.

Коронавируст халдварын тохиолдлуудын 47 нь Улаанбаатарт, 38 нь орон нутагт илэрсэн нь өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна. Зургаадугаар сарын 16-нд нийт 77 тохиолдол шинээр батлагдаад байсан юм. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 927,764 болж, нас баралт 2,118-д хүрлээ.

Манай улсын хувьд коронавируст халдварын тархалт 0 болоогүй байгаа тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ