Товчхон
               

Цаг агаар: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороотой

               
2022-06-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Маргааш буюу энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 21-нд говийн аймгуудыг нутгийн өмнөд хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ