Үерийн улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автжээ

               
2022-06-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт өчигдрийн 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буужээ.

Энэ талаарх мэдээллийг тухайн өдрийн 19:20 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. Улмаар Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт найман, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж найман гэр, долоон байшин усанд автаж, хоёр гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. 

Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ