Товчхон
               

Автомашинтайгаа гол, усанд живсэн иргэдийг эсэн мэнд гаргажээ

               
2022-06-20 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дахь “Шинэ нүхэн гарц” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд живжээ.

Ослын тухай дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 12:03 цагт хүлээн авч, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж Ланд круйзер-105 загварын суудлын автомашин 2 метр орчим гүнтэй тогтоол усанд живж, жолооч А /32, настай, эрэгтэй/, зорчигч Г /37настай, эмэгтэй/ нар автомашины бүхээг дээр гарсан байсныг 20 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Могойн дэнж” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд живсэн байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид “Приус-41” загварын суудлын автомашин “Туул“ голын усанд живж, жолооч М /35 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ