
Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлон тоологджээ.
Нүхэн жорлон шинээр барихдаа MNS 5924:2015 стандартын дагуу барихыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна. Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон нь,
- -Битүүмжлэлтэй байх ёстой тул битүү хавтангаар хийх
- -Бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх
- -Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй
- -Бүхээгийн хаалганы дээд талд 400 мм урт, 200 мм өргөн ялаа, шавж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой
- -Бүхээг дотор ариун цэврийн цаас, өлгүүр, тагтай хогийн сав, цэвэрлэгээний хэрэгсэл байгуулсан байна.
Ариун цэврийн байгууламжийн шалыг битүү хавтангаар давхар шаллах, нүхийг бүхээгийн ирмэг хүртэл 180 мм-ээс багагүй зайтай байлгах, шалыг халтиргаа, гулгаанаас хамгаалсан зориулалтын материалаар өнгөлөх стандарттай байдаг.




Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

0 cэтгэгдэлтэй