Товчхон
               

Их Британийн төмөр замын 50 мянга гаруй ажилтан ажил хаялт зарлажээ

               
2022-06-20 0

 Их Британийн төмөр замын салбар сүүлийн 30 гаруй жилийн хамгийн том ажил хаялттай тулгарах гэж байна. Тус улсын Зам тээврийн сайд Грант Шэппс ням гарагт төмөр замын ажилчдын ажил хаялтыг “том алдаа” гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, ажил хаялт нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулаад энэ нь тус салбарын асуудлыг шийдэх гарц биш гэжээ.Төмөр замын ажилтнууд цалинг нь царцааж, цомхотгож байгаад дургүйцлээ илэрхийлж байгаа бөгөөд 50 мянга гаруй ажилтан энэ сарын 21, 23, 25-ны өдрүүдэд ажил хаялт хийх гэж байгаа аж.

Их Британийн төмөр зам, далайн тээврийн холбооноос энэ нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд болж буй хамгийн өргөн цар хүрээтэй ажил хаялт гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Үндэсний Статистикийн газраас бямба гарагт 4 дүгээр сарын эдийн засгийн мэдээллийг танилцуулсан ба хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсжээ. Энэ нь 1989 онд дээд амжилт тогтоож байснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 

Холбоотой мэдээ