Товчхон
               

Өсвөр насныхан нэгнээ зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

               
2022-06-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдаад буй. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Мөн урьдчилсан байдлаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруйн өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Одоогоор холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Холбоотой мэдээ