Товчхон
               

Зочид буудлын салбарын орлого 86.9 хувиар өсжээ

               
2022-06-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Зочид буудлын салбарын орлого 2022 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 46 (86.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 31.6 (89.3 хувь) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 13.1 (79.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын орлого 2022 оны 4 дүгээр сард 27.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.7 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 453.4 (12.8 хувь) сая төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.3 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

 Зочид буудлын салбарын 2022 оны эхний 4 сарын нийт орлогын 67.7 хувийг 3 , түүнээс дээш одтой зочид буудал, 29.9 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.4 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ