Товчхон
               

ГХЯ: Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан мэдээллийг ирүүлсэн

               
2022-06-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Япон улсад гарсан зам тээврийн ослын улмаас амиа алдсан иргэдийн дунд монгол иргэн байна гэх мэдээлэл гараад буй. 

Энэ тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. 

Тодруулбал “Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин Сайдын Яаманд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ