Товчхон
               

“All of Us Are Dead” хэмээн зомбитой цувралын шинэ бүлэг хийгдэнэ

               
2022-06-21 0

Netflix-ийн алдартай зомбитой триллер төрлийн цуврал болох “All of Us Are Dead” дахин нэг бүлэг хийгдэх тухай тус компаниас албан ёсоор мэдэгджээ.

Өмнөд Солонгосын өнөө цагийн нэгэн хит цувралд албан ёсоор тооцогдох энэхүү цуврал нь зомбид нэрвэгдсэн ахлах сургуулиас хэрхэн амьд үлдсэн сурагчдын тухай өгүүлдэг байна. Харин шинэ бүлэгтээ эдгээр дүрүүдийн цаашдын үйл явдлыг харуулах аж.

Эхний улирлын гол дүрүүд болох Пак Жи Ху, Юн Чанён, Чо Ыхён нар хоёрдугаар ангид дүрээ дахин бүтээх бөгөөд Ли Жэ Кёо найруулах юм.

Нийт 12 ангитай энэхүү зомбитой цуврал нь эхний дөрвөн долоо хоногтоо 560,8 сая цагийн үеэлт авснаараа “Squid Game” 1,65 тэрбум цаг, “Money Heist: Part 45” киноны дараагаар эхний дөрвөн долоо хоногт хамгийн их үзсэн англи бус телевизийн дөрөв дэх цуврал болсон байна.

Эх сурвалж: Yonhap news

Хэрэв та “Бид бүгд үхсэн” киноны тухай сонирхолтой баримтуудын талаар уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Холбоотой мэдээ