Товчхон
               

“Хүүхэд алга боллоо” хэмээн худал дуудлага өгсөн иргэнийг торгожээ

               
2022-06-21 0

Хүүхэд алга боллоо гэж худал дуудлага өгсөн иргэнийг торгожээ. Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 20-нд иргэн Э “Хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ